ЯАГААД BLOCK.MN ПЛАТФОРМ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?
Банкны хадгаламжийн хүү бараг 2 дахин буурав. Инфляци 14.5%-д хүрэв. Хэрэв та жилийн өмнө 10 сая төгрөгийг банкинд хадгалуулсан бол инфляциас болоод өнөөдөр 9 сая төгрөг авах байв. Орос Украйны дайн, долларын ханшийн өсөлт, хил гааль, бараа материалын хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт гэх мэт шалтгаануудас инфляци цаашид ч өсөхийг үгүйсгэхгүй.
BLOCK.MN платформ танд инфляцид цохиулж, ирээдүйн үнэ цэнээ алдахгүй, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан өгөөжийг хүртэх боломжийг олгоно.
Нэмээд, хэрэв танд ашигтай байвал хөрөнгө оруулалтаа тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах захиалгын гэрээ болгох боломжтой. Барилгын материалын хомсдол, үнийн өсөлт гэх мэт шалтгаанаар үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх магадлалтай. Төсөл хэрэгжүүлэгч хамгийн хямд үнийг хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчиддаа санал болгоно. Нэмээд, BLOCK.MN платформ нэг үл хөдлөх хөрөнгөд ах дүү, хамаатан садан, танил, найз нөхөд гээд олуулаа нийлж хөрөнгө оруулах боломжтой. Нөгөөтэйгүүр, хамгийн багадаа 50.000 төгрөгтэй хүн ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулж, үр өгөөжийг нь хүртэж, мөнгөө өсгөх боломжийг олгоно.
BLOCK.MN ПЛАТФОРМ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
BLOCK.MN платформ нь хөрөнгө оруулагчдад жилийн тогтмол өгөөж амлаж, drop-уудыг санал болгох үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг танилцуулж, тэдгээрээс сонголт хийн хөрөнгөө оруулах боломжийг олгоно.
BLOCK.MN ПЛАТФОРМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
BLOCK.MN платформ нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хаах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн төслийн хугацаандаа, амжилттай, найдвартай хэрэгжих, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх магадлал, эрсдлээс зайлсхийх давуу тал гэх мэт олон хүчин зүйлийг судалж, шалгаж, баталгаажуулах мэргэжлийн багаас тавих шалгуур нөхцөлүүдийг хангасан үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг BLOCK.MN платформд танилцуулна.
Төсөл хэрэгжүүлэгчид төсөлд нь хөрөнгө оруулсан хүмүүст жилийн тогтмол өгөөж амлана. Нэмээд Drop-уудыг санал болгоно.
Хөрөнгө оруулагч BLOCK.MN платформд танилцуулагдах төслүүдийн шинж чанар, давуу тал, амлаж буй өгөөж, дропуудыг судлан сонголтоо хийж хөрөнгөө оруулна. Ингэхдээ, BLOCK.MN платформ дах хэтэвчээ банкныхаа данснаас цэнэглэнэ. Хөрөнгө оруулагчид шаардлагатай бүх мэдээлэл BLOCK.MN платформ байршсан байна.
BLOCK.MN платформ нь блокчэйнд суурилсан учир таны түрийвчээ цэнэглэсэн үйлдэл, дүн, хөрөнгө оруулсан төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг нь блокчэйнд технологийн ачаар хэзээ ч, хэн ч өөрчилж чадахгүйгээр хадгалагдана. Нотариатаас илүү баталгаатай, найдвартай.
Хөрөнгө оруулагчийн оруулсан төсөл хугацаандаа, найдвартай, амжилттайгаар хэрэгжих явцын хяналтыг BLOCK.MN платформын мэргэжлийн экспертүүд хугацааны туршид хийх болно.
Хөрөнгө оруулагч хугацааны эцэст төсөл хэрэгжүүлэгчийн амласан өгөөжийг оруулсан хөрөнгө оруулалтын хамт авна.

BLOCK.MN ПЛАТФОРМД ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Хэрэв та BLOCK.MN платформ дээр жилийн тогтсон өгөөж амлах, drop-уудыг санал болгох үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн танилцуулга, мэдээллийг авахыг хүсч байгаа бол доорх нүдэнд и-мэйл хаягаа оруулж, илгээгээрэй.