ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД НЬ САЛБАРАА МЭДДЭГ
BLOCK.MN үл хөдлөх хөрөнгийн үндэсний девелоперуудыг, тэдэнд тулгардаг асуудлуудыг сайн мэднэ. Бид үл хөдлөх хөрөнгийн төслийн нийт зардлын 30 орчим хувийг зөвхөн санхүүгийн байгууллагаас авсан зээл, санхүүжилтийн зардал эзэлдгийг, санхүүжилтийн хязгаарлагдмал байдлаас болж импортоор авдаг барилгын материалын үнийн болон тээвэрлэлтийн хамгийн сайн нөхцөлийг ашиглаж чаддаггүйг, нөөцлөх замаар барилгын өртөгөө нэмэгдэх эрсдлийг хааж чаддаггүйг, энэ бүгдээс болж, төслөө цаг хугацаанд нь дуусгаж чаддаггүй, төлөвлөөгүй, нэмэлт зардлуудыг худалдан авагчдын төлбөр дээр нэмэхээс аргагүйд хүрч, борлуулалтаа үл дэмжсэн үйлдэл хийхээс аргагүйд хүрдгийг мэднэ.

BLOCK.MN ПЛАТФОРМ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
BLOCK.MN платформ нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдэд банкнаас зээл авсанаас хямд зардлаар, амар нөхцөлөөр, барьцаагүйгээр санхүүжилт босгох боломжийг олгоно.

Харин тэдний хэрэгжүүлэх үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулагчид жилийн тогтмол өгөөж хүртэх, зах зээлийн үнээс хямдаар үл хөдлөх хөрөнгийн захиалагч болох, нэг үл хөдлөх хөрөнгийг олноороо нийлж, эзэмших боломж олгоно.
BLOCK.MN ПЛАТФОРМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
BLOCK.MN платформ нь үл хөдлөх хөрөнгийн төслийн хугацаандаа, амжилттай, найдвартай хэрэгжих, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх магадлал, эрсдлээс зайлсхийх давуу тал гэх мэт олон хүчин зүйлийг судалж, шалгаж, баталгаажуулах мэргэжлийн багаас тавих шалгуур нөхцөлүүдийг хангасан үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг танилцуулна.

Төсөл хэрэгжүүлэгчид төсөлд нь хөрөнгө оруулсан хүмүүст жилийн тогтмол өгөөж амлана. Нэмээд Drop-уудыг санал болгоно.

Хөрөнгө оруулагч BLOCK.MN платформд танилцуулагдах төслүүдийн шинж чанар, давуу тал, амлаж буй өгөөж, дропуудыг судлан сонголтоо хийж хөрөнгөө оруулна. Ингэхдээ, BLOCK.MN платформ дах хэтэвчээ банкныхаа данснаас цэнэглэнэ. Хөрөнгө оруулагчид шаардлагатай бүх мэдээлэл BLOCK.MN платформд байршсан байна.

BLOCK.MN платформ нь блокчэйнд суурилсан учир таны түрийвчээ цэнэглэсэн үйлдэл, дүн, хөрөнгө оруулсан төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг нь блокчэйнд технологийн ачаар хэзээ ч, хэн ч өөрчилж чадахгүйгээр хадгалагдана. Нотариатаас илүү баталгаатай, найдвартай.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАР ДАХ ҮНДЭСНИЙ ДЕВЕЛОПЕРЫГ ХАЙЖ БАЙНА
Хэрэгжүүлэх гэж байгаа, хэрэгжүүлж байгаа үл хөдлөх хөрөнгийн төсөлдөө санхүүжилт хайж байгаа бол та доорх формыг бөглөж, төслийн танилцуулга, мэдээллээ бидэнд илгээгээрэй. Бид тантай эргэн холбогдоно.